"Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал болно
Орос-Монголын дипломат харилцааны 100 жилийн ойг угтан ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэхүү хурлыг зохион байгуулах юм.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан "Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг утгах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Оросын түүхийн нийгэмлэг, "Эх орны түүх" сан, Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцогчид 1921 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан "ЗСБНХОУ-ын Засгийн газар, Монголын Ардын Засгийн газар хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээ"-ний түүхийн янз бүрийн талыг шинжилж, үнэлэх аж. Мөн Орос-Монголын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцах юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяков “Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Орос, Монголын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, тогтвортой байдал, аюулгүй байдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх шаардлагатай байгаа энэ үед эрдэм шинжилгээний хурлын сэдэв нь чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хурлын үеэр "Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг утгах нь” нэртэй түүхэн, баримтат үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр нээлтээ хийх юм.
Үзсэн: 895
Tweet