Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Туркийн иргэд тухайн улсдаа тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох боломжтой


Densmaa 2021-08-16 12:08

Монгол, Туркийн Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.

“Нийгмийн хамгааллын хэлэлцээр” төгөлдөр болсонтой холбогдуулан уг хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын төлөөлөгчид цахим уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хоёр талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон техникийн асуудлуудыг зохицуулах, хэрэглэх баримт бичгийн маягт, хамрагдах иргэдийн талаар ярилцаж үйл ажиллагаагаа уялдуулах талаар тохиролцсон байна. Турк улсад ажиллахдаа албан журмын болон сайн дураар даатгалаа төлж байгаа иргэд энэхүү хэлэлцээрт хамрагдах бөгөөд тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, улмаар БНТУ болон Монгол Улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломжтой болох юм. Туркийн Шилжилт хөдөлгөөний газраас гаргасан мэдээгээр 2021 оны эхний байдлаар 1305 монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр оршин суудаг байна.

Үзсэн: 716

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна