"Ногоон коридор" үйл ажиллагааг ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгууллаа
Монгол Улсаас ОХУ-д 2020-2021 онд суралцах болон дипломоо хамгаалах төгсөх дамжааны оюутнууд Орост биеэр очин суралцах шаардлагатай байгаагаа илэрхийллээ
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутнуудын Ажлын хэсгээс "Ногоон коридор" үйл ажиллагааг ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгууллаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гадаад улс оронд сурах оюутан залуус их, дээд сургуульдаа сүүлийн 2 жил цахимаар суралцаж байгаа юм. Монгол Улсаас ОХУ-д 2020-2021 онд суралцах болон дипломоо хамгаалах төгсөх дамжааны оюутнууд Орост биеэр очин суралцах шаардлагатай байгаагаа илэрхийллээ. Ингэснээр ОХУ-д суралцах оюутнуудыг хил нэвтрүүлэх ажлыг “Ногоон коридор” нэрийн дор эхлүүлжээ. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт 2020 онд 550, энэ онд 510 монгол оюутан хамрагдаад байна. Манай улсаас нийт 4000 гаруй оюутан ОХУ-д суралцаж байна.
Үзсэн: 1208
Tweet