Хөвсгөл нууранд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргана
Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан, доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн, зэврэлт бага байгааг тогтоосон байна
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллах үеэр ОБЕГ-ын шумбагчид Хөвсгөл нууранд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцны хэмжээ, байршил, нөхцөл байдлыг тогтоохоор гүн рүү 4-5 удаа шумбалт хийлээ. Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унаж, доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн, зэврэлт бага байгааг тогтоосон байна. 1986 онд живсэн 300 тонн жинтэй тус хөлөг онгоц болон бусад машин техникийг татан гаргах нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг багасгахад чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд том хэмжээний машин, техникийг татан гаргасан туршлага байхгүй. Энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллана. Оросын аврагчдын бүрэлдэхүүн ирэх 9 сард ирэх юм.
Үзсэн: 713
Tweet