Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа


Densmaa 2021-08-02 11:08

Уг апп нь Монгол, Англи, Япон хэлээр ашиглах боломжтой юм

      Монголын үндэсний олимпын хорооноос 2020 оны Зуны олимпын XXXII наадамд зориулан бүтээсэн “Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа. AR технологи дээр суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм. Дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн эрэлттэй чиг хандлагуудын нэг AR-ийг ашигласнаар уг апп нь хэрэглэгчдэд гар утсаараа Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын гэрээр аялах боломж олгоно. Мөн “Токио 2020” наадамд оролцож буй Монголын багийн танилцуулгыг үзэж, Монгол соёлыг танилцуулсан төрөл бүрийн контентыг хүлээн авах боломжтой ажээ. Уг апп нь Монгол, Англи, Япон хэлээр ашиглах боломжтой юм.

Үзсэн: 898

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна