Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академиас доктор Ц.Мөнхцэцэгийг онцолжээ


Densmaa 2021-04-23 10:04

2020 онд түүний удирдсан судалгааны төсөл нь тус академиас санхүүжүүлдэг Суурь судалгааны грантад шалгаран “Монгол орны бэлчээрийн доройтолд тэсвэртэй ургамал судлах” судалгааны ажил гүйцэтгэж байна

   Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академиас Монгол Улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч доктор Ц.Мөнхцэцэгийг онцолжээ. Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн мэдээнд, “Олон улсын түвшинд бидний сайн мэдэлгүй хоцордог нэг зүйл нь эх дэлхий, хүрээлэн буй орчны экосистемийг хамгаалах, дахин сэргээх үйл ажиллагааг дэлхийн олон улс оронд амжилттай ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын нарийн төвлөрсөн судалгаа, шинжилгээгүйгээр гүйцэтгэх боломжгүй бөгөөд тэдний ихэнх нь Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн Жинхэнэ гишүүд болон Залуу гишүүд байдаг” хэмээн тэмдэглэжээ. Доктор Ц.Мөнхцэцэг нь 2019 онд Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-д залуу гишүүнээр сонгогдсон бөгөөд 2020 онд түүний удирдсан судалгааны төсөл нь тус академиас санхүүжүүлдэг Суурь судалгааны грантад шалгаран “Монгол орны бэлчээрийн доройтолд тэсвэртэй ургамлуудыг судлах” судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Үзсэн: 1824

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна