Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
“Спутник V” вакцины хоёр дахь ээлж энэ 7 хоногт багтаж ирнэ гэдгийг онцоллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенко Монгол Улсад айлчлах асуудал үндсэндээ шийдэгдсэн, хугацааг товлохоор хүлээж байна. Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10 мянган тун “Спутник V” вакцины хоёр дахь ээлж энэ 7 хоногт багтаж ирнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил дуусаж, төсөл үр дүнтэй болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж байгаад баяртай байна гэв.
Үзсэн: 1611
Tweet