Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хүлээлгэн өгөв
Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовуурь багатай, хямд өртөгтэй зэрэг давуу талтай
Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх 10 мянган оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болсон гэдгийг онцлов. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовуурь багатай, хямд өртөгтэй зэрэг давуу талтай юм.
Үзсэн: 1720
Tweet