Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүнд даацын галт тэргийг анх удаа аялуулжээ


Densmaa 2021-04-21 11:04

УБТЗ 7500 тонн жинтэй, 80 вагон ачаатай галт тэргийг Сэлэнгэ аймгийн Цагаан хаалга өртөөнөөс Дорноговь аймгийн Замын Үүд өртөө хүртэл туршилтаар аялууллаа

    УБТЗ 7500 тонн жинтэй, 80 вагон ачаатай галт тэргийг Сэлэнгэ аймгийн Цагаан хаалга өртөөнөөс Дорноговь аймгийн Замын Үүд өртөө хүртэл туршилтаар анх удаа аялууллаа. Өмнө нь ийм хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг аялуулж байгаагүй аж. Ихэнх тохиолдолд 4000-5000 тонн жинтэй галт тэргийг явуулж иржээ. Ийнхүү анх удаа, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг туршилтаар аялуулснаар вагон эргэлт сайжирч, төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэх олон талын ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй, эрчимтэй нэмэгдсээр байгаа. Тэр тусмаа "Ковид-19" цар тахлын үед манай улсын экспорт, импортын ихэнх ачааг зөвхөн төмөр замаар тээвэрлэж байна. 

Үзсэн: 1824

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна