Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх Элчин сайд нарын уулзалтыг удирдан зохион байгуулав


Densmaa 2021-04-21 10:04

Монгол Улс 2020-2021 онд далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх зохицуулагчаар сонгогдон ажиллаж байна

    Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх Элчин сайд нарын уулзалтыг удирдан зохион байгуулав. Дэлхийд өдгөө далайд гарцгүй 50 орчим улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй улс ба түүнээс 26 нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн юм. Монгол Улс 2020-2021 онд далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх зохицуулагчаар сонгогдон ажиллаж байна. Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын тухайд далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсаас хамаарал ихтэй зэрэг тулгамдсан асуудалтай юм. Элчин сайд Л.Пүрэвсүрэн дээрх уулзалтаар Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг уриалав.

Үзсэн: 1299

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна