“Бид Дижитал Иргэд” төсөл эхлүүллээ
Төслийн хүрээнд 10,000 сурагчдад сургалт орохоор төлөвлөөд байна
Facebook компани Монголын интернэт хэрэглэгчдийг цахим ертөнцөд аюулгүй, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардагдах чадваруудыг эзэмшүүлэх, боловсрол олгох “Бид Дижитал Иргэд” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд 10,000 сурагчдад сургалт орохоор төлөвлөөд байна. Хөтөлбөрийн тухай Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс цахим шилжилт хийх ажлыг нэн тэргүүнд тавьж, Засгийн газар дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед цагаа олсон үйл явдал болж байна гээд манай ард иргэдэд зориулж энэ чухал ажлыг хэрэгжүүлж байгаа Facebook компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Facebook компанитай хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” хэмээжээ. Хөтөлбөрөөр дамжуулан өнөөгийн байнгын хөгжин, өөрчлөгдөж буй дижитал орчинд өөрсдөд олгогдсон эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, хүлээн авч буй мэдээлэлдээ нухацтай хандах, зөвийг түгээх, хамгийн гол нь цахим орчинд бусад хүмүүстэй хэрхэн харилцах талаар интернэт хэрэглэгчдэд заах юм.
Үзсэн: 830
Tweet