"Women In Jazz" олон улсын 16 дахь удаагийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ
Авьяаслаг хөгжимчин Э.Шүтээн хамтлагиийнхантайгаа өмнө нь Герман улсад болсон жазз хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв
Европын эмэгтэй жазз уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулдаг "Women In Jazz" олон улсын 16 дахь удаагийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ. Герман улсад төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцдаг Э.Шүтээний уран бүтээл уг тэмцээний шилдэг 25-д сонгогдсон байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 13-ныг дуустал үзэгчдийн цахим санал хураалтаар явагдах аж. Авьяаслаг хөгжимчин Э.Шүтээн хамтлагиийнхантайгаа өмнө нь Герман улсад болсон жазз хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Одоо 22 настай тэрбээр "Элбэрэл", "Гэргий" зэрэг олон сайхан дуугаараа олны танил болжээ. Тэрээр Герман улсын Мюнхен хотын Хөгжим, тайзны урлагийн их сургуульд жазз төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж, магистрын зэргээ амжилттай хамгаалсан. Одоо жазз хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь магистраа удахгүй хамгаалах гэж байна.
Үзсэн: 890
Tweet