Токиог зорих эрхтэй болов
Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд бямба гарагт хүчээ сорьсон манай эмэгтэй 5 бөхөөс 4 нь Токиог зорих эрхтэй болов
Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд бямба гарагт хүчээ сорьсон манай эмэгтэй 5 бөхөөс 4 нь Токиог зорих эрхтэй болов. Казахстаны Алматы хотод үргэлжилж байгаа тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар "Токио-2020" олимпын эрх авлаа. “Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа энэ жил 39 нас хүрч байна.
Үзсэн: 1902
Tweet