"Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрхийг эх орондоо авчирлаа
Манай улсаас ширээний теннисний тамирчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийн боксын 75 кг-ийн жингийн тамирчин М.Мягмаржаргал нар Олимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа юм
Катар улсын Доха хотод ширээний теннисний олимпийн наадамд оролцох эрх олгох сүүлийн тэмцээн болж, 50 гаруй улсын тамирчид бүсчилэн оролцож манай улсаас Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрхийг эх орондоо авчирлаа. Ингэснээр монголын ширээний теннисчид түүхэндээ анх удаа олимпийн наадамд оролцох гэж буй нь энэ юм. Мөн энэ зун болох Токиогийн зуны Олимпын наадамд Монгол улсаас анх удаа эмэгтэй боксчин оролцохоор боллоо. Тодруулбал эмэгтэйчүүдийн боксын 75 кг-ийн жингийн тамирчин М.Мягмаржаргал Олимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Тэрээр Ази тивд зохион байгуулагдсан Олимпын эрх олгох тэмцээнд чансаагаараа 5-д жагсаж Олимпын наадамд оролцох эрхтэй болжээ. М.Мягмаржаргал хүнд гэмтлийн улмаас жил гаруйн хугацаанд боксын рингэн дээр гараагүй байсан ч олимпын эрхээ авч чадлаа.
Үзсэн: 1387
Tweet