Хонконгийн Их сургуультай хамтран ажиллана
Ойрын хугацаанд хос дипломын хамтарсан хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохироод байна
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын санаачилгаар эхлүүлсэн Монгол Улсын Их сургууль, Хонконгийн Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийг хоёр их сургууль цахимаар байгуулав. Санамж бичгийн хүрээнд их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан ажлууд хэрэгжүүлж, багш, оюутан солилцоог эхлүүлж, ойрын хугацаанд хос дипломын хамтарсан хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохироод байна. Хонконгийн Их сургууль нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын QS 2021 чансааны эрэмбээр 23 дугаар, Ази тивдээ гуравдугаар, Хонконгт тэргүүн байрт тус тус жагсдаг дэлхийн шилдэг их сургуулиудын нэг юм.
Үзсэн: 1358
Tweet