"Ковакс" хөтөлбөр
Донор орнуудын Элчин сайд нарт талархал илэрхийлэв
ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр олон улсын вакцин хангамжийн "Ковакс" хөтөлбөрт оролцогч Австрали, АНУ, Болгар, Британи, Герман, Европын Холбоо, Итали, Канад, Кувейт, Франц, Унгар, БНХАУ, Япон зэрэг донор орны Элчин сайд нар болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд "COVID-19" цар тахлын эсрэг вакцины эхний хэсэг болох 14 400 тунг 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсантай холбогдуулан донор орнуудын Элчин сайд нарт талархал илэрхийлэв. Түүнчлэн цаашид тус хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу олгох "AstraZeneca", "Pfizer" вакцины үлдсэн хэсгийг ойрын хугацаанд нийлүүлэх талаар санал солилцов. Олон улсын вакцин хангамжийн "Ковакс" хөтөлбөрийг Австрали, Австри, АНУ, Япон зэрэг улсууд, төрийн бус 14 байгууллага, сан, корпорациас санхүүжүүлж байна.
Үзсэн: 1199
Tweet