Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жули


Densmaa 2020-09-25 12:09

“Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг

        Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулиг энэ өдрийн мэдээгээрээ онцолж байна. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд 2010 онд Оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд анх ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг байна. Тэрээр 20-30 хүүхдийн ортой гэр цэцэрлэг барихаар төлөвлөсөн нь өдгөө 150 хүүхдийн цэцэрлэг болж өнөөдөр хүүхдүүдээ аван ажиллаж байна. “Манай цэцэрлэгт сурсан хүүхдүүд цаашдаа сургуульд сурахад ямар ч асуудалгүй байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 253 хүүхэд амжилттай төгсөж ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна” гэж тэрээр ярьлаа.

Үзсэн: 1956

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна