“Үндэсний номын баяр-2020”
“Үндэсний номын сангийн 11 давхар шинэ байр энэ онд багтаж ашиглалтад орно гэсэн сайхан мэдээгээр баярыг нээлээ
“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар 28 дахь удаагаа зохион байгуулж буй “Үндэсний номын баяр-2020”-ын нээлт “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай зарлигийн дагуу уламжлал болон зохиож байгаа номын баярыг энэ жил УИХ-ын даргын ивээл дор Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэнэ. “Үндэсний номын баяр”-ын нээлтийн үеэр Соёлын сайд С.Чулуун, “Үндэсний номын сангийн 11 давхар шинэ байр энэ онд багтаж ашиглалтад орно гэсэн сайхан мэдээгээр баярыг нээлээ. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий нийтэд жилд дунджаар 2 сая гаруй “цонх” бүтээдэг гэсэн судалгаа байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтэд оролцох үедээ онцоллоо.
Үзсэн: 1439
Tweet