Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
Дипломат харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга-2021” хурал, бизнес форум, үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаа гэдгээ Шадар сайд илэрхийллээ. Ирэх жил Ардын хувьсгалын 100, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохионо. Дипломат харилцааны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг баталсан. 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга-2021” хурал, бизнес форум, үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Элчин сайдыг хамтран ажиллахыг Шадар сайд хүслээ.
Үзсэн: 1378
Tweet