Элчин сайд Катрин Э.Ивкоф Булган аймагт ажиллав
Элчин сайд 2020-2021 онд хэрэгжүүлэх Канадын сангийн төслийн удирдамжийн талаар уулзалтад оролцогчдод танилцууллаа
Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкоф Булган аймагт ажиллаж, аймгийн ИТХ болон иргэний нийгмийн байгууллагын хамтын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцох уулзалт ярилцлага хийлээ. “Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Булган аймагт 2019-2020 онд хэрэгжүүлсэн мониторингийн ажлын үр дүнгийн талаар элчин сайдад товч танилцуулж, цаашид иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон байна. Элчин сайд 2020-2021 онд хэрэгжүүлэх Канадын сангийн төслийн удирдамжийн талаар уулзалтад оролцогчдод танилцуулав.
Үзсэн: 1445
Tweet