Монгол Улсад албан ёсны айлчиллаа эхлүүллээ
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ
Гадаад Харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчиллаа эхлүүллээ. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн. Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, аль болох цөөн хүн үйл ажиллагаанд оролцуулахаар зохицуулжээ.
Үзсэн: 1600
Tweet