Энэ сарын 21-нээс бүх шатны сургалтыг хэвийн горимоор явуулах боллоо
Ирэх аравдугаар сард эрсдэл багатай улс орнууд руу хуваарьт нислэг үйлдэх талаарх тооцоо судалгаа хийхийг Шадар сайдын зүгээс санал болгосон байна
Дэлхий нийтэд “COVID-19” цар тахлын тархалт буурахгүй байгааг үндэслэж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгахаар Засгийн газар, УОК шийдвэрлэв. Мөн энэ сарын 16-наас урлаг спортын, бизнесийн, 21-нээс бүх шатны сургалтыг хэвийн горимоор явуулах боллоо. Засгийн газар, УОК-оос их дээд сургуулиудын сургалт ирэх сарын 4-нөөс эхлэх байсныг энэ сарын 16 болгож наашлуулж байна. Харин улсын хилийг нээхгүй гэлээ. Мөн тусгай нислэгээр иргэдээ татах ажил үргэлжлэнэ. Ирэх аравдугаар сард эрсдэл багатай улс орнууд руу хуваарьт нислэг үйлдэх талаарх тооцоо судалгаа хийхийг Шадар сайдын зүгээс санал болгосон байна. Ажлын хэсэг эрсдэл багатай гэж үзвэл ирэх аравдугаар сард гадаадын зарим нэг улс руу хуваарьт нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэнэ гэлээ.
Үзсэн: 1541
Tweet