Э.Мишээл охин уригдан оролцжээ
Хятадын Төрийн тэргүүний ажлын албаны урилгаар оролцсон Э.Мишээл10 настай бөгөөд тэрээр тус хуралд уригдан оролцсон цорын ганц монгол хүн төдийгүй, хамгийн бяцхан төлөөлөгч болсон байна
Хятад улс бүхий л хүчин чармайлтаа гаргаж, байж болох хамгийн хатуу арга хэмжээ авч ирсний үр дүнд цар тахлыг дотооддоо бүрэн хяналтдаа авч, өвчний эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж чадаад байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 2-р сард БНХАУ-д “аюулыг сөрж” тусгай айлчлал хийж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь бэлэглэсэн нь хоёр орны төдийгүй олон улсын анхаарлыг татсан, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлсэн түүхэн үйл явдал болсон. Хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийх үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10 настай, монгол охины чин сэтгэлийн сайн үйл хэрэг нь хоёр орны найрсаг харилцаа болон хоёр ард түмний бат бэх найрамдлын илэрхийлэл болсныг онцлон тэмдэглэсэн юм. Хятадын Коммунист намын Төв хороо, БНХАУ-ын Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл хамтран цар тахлын эсрэг тэмцлийг алдаршуулах Хүндэтгэлийн их хурлыг энэ сарын 8-ны өдөр Бээжин хотын Ардын Их хурлын ордонд зохион байгуулсан бөгөөд тус хуралд Э.Мишээл охин уригдан оролцжээ. Тодруулбал, уг хуралд гадаадын арав хүрэхгүй иргэнийг тусгайлан урьж оролцуулсан. Тэдний нэг нь Хятадын Төрийн тэргүүний ажлын албаны урилгаар оролцсон 10 настай Э.Мишээл бөгөөд тэрээр тус хуралд уригдан оролцсон цорын ганц монгол хүн төдийгүй, хамгийн бяцхан төлөөлөгч болсон байна. Э.Мишээл охин хятад эмч нарт хандан захидал бичиж, өөрийн аялалд явахаар цуглуулж байсан мөнгөнөөсөө “999” юанийг Хөбэй, Бээжин, Тяньжин хотуудад гурав хуваан хандивласан юм. Тэрээр дээрх хотуудад тус бүр “333” юанийг хандивласан шалтгаан нь хятад хэлэнд 333 тооны дуудлага нь “сарнин, алга болох” гэдэг үгтэй адил байдаг ба цар тахлыг богино хугацаанд бүрмөсөн арилаасай хэмээн бэлгэшээсэн нь олон хүний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна. Харин 999 нь монголчуудын аз хийморийн билэгдэл болдог хэмээн тэрээр тайлбарлажээ.
Үзсэн: 1869
Tweet