Гадаад харилцааны яаманд ажиллав
“Нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзан Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, түүний дотор төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгөв. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлого, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Үзсэн: 1070
Tweet