Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа


Densmaa 2020-08-31 12:08

Ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд сахих зарчмыг баримтлав

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөв, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулан тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.  Улсын Их Хурал Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох зардлыг аль болох танах, үр ашиггүй зардал гаргахгүй, ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд сахих зарчмыг баримталсан. Төсөв, санхүүгийн чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2020 оны төсвийн тодотголд тусгав. Тухайлбал, 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0  мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгож, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 100 мянга гаруй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлж, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн 2020 ондоо багтаан 47 сургууль, 62 цэцэрлэг, 27 дотуур байр, 4 спорт цогцолбор, 12 спорт танхим, 41 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Үзсэн: 1453

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна