УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгууллаа
Ингэснээр улсын эмнэлгүүдийн ачаалал буурч, хуурамч эмийг зах зээлээс шахан гаргана
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүд УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгууллаа. Лобби бүлэг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллах юм. Эрүүл мэндийн даатгалын тогтолцолцоонд шинэчлэл хийгдсэнээр эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх эрхтэй болж, Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн бүх эмнэлэг ижил тарифаар иргэдэд үйлчлэх учиртай ажээ. Ингэснээр улсын эмнэлгүүдийн ачаалал буурч, хөнгөлөлттэй үнэтэй эмийг зөвхөн өрхийн болон сумын эмчийн жороор олгодгийг болиулж, аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор олгодог болох, хуурамч эмийг зах зээлээс шахан гаргах, гүйцэтгэлээр санхүүжилт хийгддэг болсноор эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийн үнэлгээ бодитоор нэмэгдэх ажээ.
Үзсэн: 798
Tweet