Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Түншлэлийн стратегиа боловсруулж эхэлжээ


Densmaa 2020-08-27 11:08

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сан бий болгох зорилт тавин ажиллаж буйг дурьдав

    Азийн Хөгжлийн Банк 2021-2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегиа боловсруулж эхэлжээ. Энд Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг хүлээн зөвшөөрч, гол зорилт нь “Эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршино” хэмээн тодорхойлсныг дурдав.  “Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг” дэмжих чадавхитай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сан бий болгох зорилт тавин ажиллаж буйг мөн өгүүлсэн байна. Улмаар Монгол Улсын Засгийн газар нь эдийн засаг, төсвийн ерөнхий зорилгоо хангахад хүчтэй институци, сайн засаглал шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч буйг мэдээлээд, "Төсвийн мөчлөгийн менежментийг сайжруулахад ахиц дэвшил гарсан ч төсөв төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл явцыг илүү сайжруулах шаардлагатай хэвээр байна" хэмээн дурджээ.  

Үзсэн: 972

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна