“Beveren embraces Mongolia” үзэсгэлэн гарч байна
Өргөмжит консул Пол Ван Волв, Беверен хотын захиргааны хүчин чармайлтаар Монгол Улсыг сурталчлах үзэсгэлэн, арга хэмжээг амжилттай зохион байгуулж, суугаа орны иргэд үзэсгэлэнг өргөнөөр сонирхож байна
Бельгийн Хаант улсын Беверен хотод “Beveren embraces Mongolia” үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнг Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа ЭСЯ-наас Өргөмжит консул Пол Ван Волвтэй хамтран Беверен хотын захиргаа, Францын Рубрук хотын Түүхийн музейн дэмжлэгтэй дэлгэжээ. Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Элчин сайд О.Оч 8 дугаар сарын 20-нд Беверен хотын захирагч Марк Ван де Вийвийн хамт үзэсгэлэнг үзэж сонирхон Монгол орны талаар танилцуулав. Энэ үеэр Элчин сайд О.Оч тус хотын төв телевизид үзэсгэлэнд тавигдсан үзмэр, Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийн талаар ярилцлага өгөв. Дэлхий нийтийг хамраад буй "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж олон арга хэмжээ цуцлагдаж байгаа хэдий ч Өргөмжит консул Пол Ван Волв, Беверен хотын захиргааны хүчин чармайлтаар Монгол Улсыг сурталчлах үзэсгэлэн, арга хэмжээг амжилттай зохион байгуулж, суугаа орны иргэд үзэсгэлэнг өргөнөөр сонирхож байна.
Үзсэн: 956
Tweet