Монгол Улсын Батлан хамгаалах яам, МҮОНРТ-тэй хамтран ажиллана
Эх орны бүтээн байгуулалтад гаьяат үйлс бүтээсэн, баатарлаг цэрэг дайчдыг дэлгэцийн бүтээлд мөнхөлж, алдаршуулана
Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контент бүтээх зорилгоор Монгол Улсын Батлан хамгаалах яам, МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар байгуулж баталгаажуулсан юм. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна улс орны батлан хамгаалах, эх орны бүтээн байгуулалтад гаьяат үйлс бүтээсэн, баатарлаг цэрэг дайчдыг дэлгэцийн бүтээлд мөнхөлж, алдаршуулах мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг хамтран бэлтгэж олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Үзсэн: 1183
Tweet