Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрээс археологийн шинэ олдворууд илрүүлжээ


Densmaa 2020-08-13 12:08

Онцлоход, нум сумын тухайд өвөрмөц хийцтэй. Нумыг хийхдээ хус мод, янгирын эвэр ашигласан байна

    Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрээс археологийн шинэ олдворууд илрүүлжээ. Тодруулбал, "Монгол алтайн бүс нутгийн ард түмний түүх, соёл, аялгуу, аман зохиолын судалгаа-1" төслийн санхүүжилтээр "Ямаатын хадны оршуулга", "Гонгорын өвөлжөөний булш" гэх хоёр цэгт судалгаа хийсэн аж. Энэ үеэр хүн судлалын хэрэглэгдэхүүн, ховор нум сум, даавуун эдлэл, ваар, хутганы үлдэгдэл,  гурван ширхэг ясан сувсан зүүлт зэрэг олдвор илрүүлсэн байна. Онцлоход, нум сумын тухайд өвөрмөц хийцтэй. Нумыг хийхдээ хус мод, янгирын эвэр ашигласан байна. Үүнийг нарийн зүсэж наах явцад үзүүр хэсэгт утсаар ороож бэхэлжээ. Мөн нумны хөвчийг адууны сүүлээр хийсэн байна. Түүнчлэн ясан сувсийг хийхдээ бага малын яс ашигласан. Ясыг дундуур нь сүвлэж зүүх зориулалтаар хийжээ гэж судлаачид онцоллоо. 

Үзсэн: 1142

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна