Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборууд баригдаж байна
Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын нууц товчоо” цогцолборын ажил эхлээд байна
"Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганаас гарсан санаачлагын дагуу Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборууд баригдаж байна. Тодруулбал, тус аймгийн Биндэр суманд Их хуралдай орд, Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажил өрнөж байгаа юм. Мөн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Азийн хөгжлийн банкны 19 сая доллараар хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн энэ онд Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын нууц товчоо” цогцолборын ажил эхлээд байна. Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусч, хүлээн авна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Үзсэн: 1355
Tweet