Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллав
Манай улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34.8 мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа. Манай улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34.8 мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Тэдний хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, халамж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын хамрагдалт, орчин нөхцөл цаашлаад нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон асуудал бий. Улсын хэмжээнд хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 345 буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Хуулийн дагуу ААН, албан байгууллагууд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах үүрэгтэй хэдий ч түүнийг биелүүлэхгүй байгаад анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Үзсэн: 904
Tweet