Дорноговь аймагт ажиллав
Тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь аймагт ажиллаж тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, мөн тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа. Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид хүртээж байгаа юм.“Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байна.
Үзсэн: 878
Tweet