Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлэх Монгол, Хятадын “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохиров


Densmaa 2020-07-06 02:07

КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим механизмын хоёрдугаар видео хурлыг зохион байгууллаа.

Видео хурлыг монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар, хятадын талаас ГХЯ-ны Азийн газар ахлан зохион байгууллаа. Цахим хуралд хоёр улсын зам тээвэр, гадаадын иргэн, харьяат, гааль, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төв байгууллага болон хоёр талд суугаа ДТГ-уудын төлөөлөл тус тус оролцжээ. Цар тахлын аюул арилаагүй энэ цаг үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирсон байна.  Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.

Үзсэн: 1324