Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Гадаад хэргийн Дэд сайдтай уулзлаа
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Гадаад хэргийн Дэд сайд хатагтай Анаянси Родригес Камеход Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардууллаа.
Уулзалтаар талууд хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, энэхүү хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх, өнөөгийн боломж, бололцоог бүрэн дүүрэн ашиглаж ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлжээ. Мөн 2020 онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцсан байна.
Үзсэн: 2843
Tweet