Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Женев хотноо уулзав


Densmaa 2019-11-18 11:11

Хөдөө аж ахуйн тодорхой салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

   Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны газрын Зах зээл тэлэх бодлогын хэлтсийн дарга Мика Вэпсалайнэн, Хөдөө аж ахуйн стандартын хэлтсийн дарга Лилиана Жакаб нартай Женев хотноо уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайгаас бусад салбар, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх асуудалд онцгой ач холбогдол өгч буйг тэмдэглэв. Энэ үүднээс Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн тодорхой салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Европын эдийн засгийн комиссын албаны хүмүүс байгууллагынхаа үйл ажиллагааг товч танилцуулж, хамтран ажиллах гарц, боломжуудын талаар санал солилцов. Талууд эхний ээлжинд хонины махыг олон улсад тавигддаг стандартын дагуу нядлах, зүсэлт хийх сургалт явуулах, экспорт ба импортын хүнсний ногоонд тавигддаг хяналтыг сайжруулах чиглэлд  хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын байцаагчдад сургалт хийх, мөн чацаргана жимсний стандартыг боловсруулж, олон улсад нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

Үзсэн: 4049

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна