Монгол оюутнуудыг хөнгөлттэй нөхцлөөр сургана
Сайд Д.Цогтбаатар Монголын оюутан залуусын гадаадын улс оронд суралцах, мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд Потомакийн Их Сургуулийн энэхүү санал санаачилга нь чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.
АНУ-ын Потомакийн Их Сургуульд монгол оюутнуудыг хөнгөлттэй нөхцөлөөр сургахаар БСШУСЯ, МУИС-тай хамтран ажиллаж буйгаа тус сургуулийн Ерөнхийлөгч Рик Мөрфри Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах үеэрээ онцоллоо. Сайд Д.Цогтбаатар Монголын оюутан залуусын гадаадын улс оронд суралцах, мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд Потомакийн Их Сургуулийн энэхүү санал санаачилга нь чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв. Өнөөгийн байдлаар, АНУ-д 3000 орчим монгол оюутан суралцаж байна.
Үзсэн: 2237
Tweet