Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-12-2024
монгол

Шинэ мэдээ

"The Guardian" онцолжээ


Densmaa 2019-10-24 12:10

"Тэдний цохилт барууны метал шиг их нүргэлсэн биш. Өвөг дээдсийн морин төвөргөөн шиг сонсогдоно"

   Дэлхийг байлдан дагуулж байгаа "Хү" хамтлагийг "The Guardian" онцолжээ. "The Guardian" сайт "ХҮ: Бид олон мянган жилийн тэртээх хөгжмийн түүхийг өгүүлж байна" ярилцлагыг дэлгэлээ. "Саяхан Варшавын Бруклин талбайд "Хү" хамтлагийн тоглолт эхлэхээс 20 минутын өмнөөс хар фудболк, арьсан эдлэлээр гангарсан үзэгчид уухай хашгиран гараа өргөж, "Хү! Хү! Хү!" хэмээн орилж байлаа. Англи хэлээр бус, эх хэлээрээ дуулж, хөөмийлнө. Цахилгаан гитар, бөмбөрийг эх нутгийнхаа морин хуур, товшуур, төмөр хуур гэх хөгжмүүдтэй хоршуулан тоглох нь гайхалтай. Тэдний цохилт барууны метал шиг их нүргэлсэн биш. Өвөг дээдсийн морин төвөргөөн шиг сонсогдоно. Тэд ийнхүү эх орныхоо олон мянган жилийн түүхт хөгжмийн нарийн соёл, барууны метал урлагийн хүчийг авьяаслаг хоршуулжээ гэж өгүүлжээ. Өмнө нь баруунд хэзээ ч сонсогдож байгаагүй "Чонон сүлд", "Юу вэ, юу вэ" дуунууд өнгөрсөн жилд 45 мянга гаруй хандалт авч, "Хү" хамтлагийн алдар нэр цуурайтсаар. Сүүлд гаргасан "Гэрэг" цомог нь Биллбоардын шилдэг шинэ уран бүтээлчдийн нэгдүгээр байранд, Инди Лабел чартын хоёрдугаарт, UK-ийн рок, метал цомгийн жагсаалтын хоёрдугаарт, хамгийн их татан авалттай цомгийн дөрөвдүгээрт тус тус жагсаж байна" хэмээн онцолжээ. 

Үзсэн: 1416

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна