Цахим үйлчилгээ
УБЕГ-аас иргэдийн авдаг 38 төрлийн лавлагаа, үйлчилгээний төлбөр төлөх шугамыг “ebarimt” системд шилжүүлэхээр шийдвэрлэв
Засгийн газрын хуралдаанаар, УБЕГ-аас иргэдийн авдаг 38 төрлийн лавлагаа, үйлчилгээний төлбөр төлөх шугамыг “ebarimt” системд шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. Тодруулбал, иргэд НӨАТ-ын буцаан олголт авдаг “ebarimt” системээ ашиглан төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэсний бүртгэлтэй холбоотой үйлчилгээнийхээ төлбөрийг ухаалаг гар утаснаасаа цаг хугацаа, орон зай үл хамааран төлөх боломж бүрдүүлсэн байна. Ингэснээр иргэд заавал банкинд очиж цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллага энэ үйлчилгээг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Үзсэн: 1719
Tweet