Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Геологийн алба байгуулагдсаны 80 жил


Densmaa 2019-10-17 11:10

80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж, олон арван томоохон орд газрыг ашиглаж байна

     Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд “Монголын геологи-80” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хурлыг нээж хэлэхдээ, “Монголын геологичид барууны өндөр хөгжилтэй орнуудын геологийн байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна бусад улс оронд ч ажиллах болсон нь манай геологичид, геологийн салбар олон улсын түвшинд хүрснийг илтгэж байна гээд Монголын геологичид нийт нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, гидрогеологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулж чадсаныг онцлов”. Геологчдын судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж, олон арван томоохон орд газрыг ашиглаж байна.

Үзсэн: 1774

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна