Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн хүнсний өдөр


Densmaa 2019-10-17 11:10

Монгол орны хувьд, хүн амыг эрүүл хүнсээр хангаж, шим тэжээлийн дутагдлыг багасгаж байна

      Дэлхийн хүнсний өдрийг энэ жил "Бидний үйлдэл-бидний ирээдүй:Эрүүл хүнс-зөв хооллолт" уриан дор тэмдэглэж байна. Монгол орны хувьд, хүн амыг эрүүл хүнсээр хангаж, шим тэжээлийн дутагдлыг багасгаж байна. Үүний үр дүнд хүн амтай харьцуулахад өсөлт хоцорсон болон туранхай, тураалтай хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурчээ. Тодруулбал, хүүхдийн өсөлт хоцролт болон тураалыг бууруулах зорилгод хүрч байгаа бүс нутгийн цөөхөн улсын нэгд манай улс орж байна. Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс хамгийн сайн байж, хурц хэлбэрийн тураалтай  хүүхдийн үзүүлэлт 0.5 хувиас бага байгааг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа Дэлхийн хүнсний өдөрт зориулсан нийтлэлдээ дурджээ. Тэрээр, “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан сүүлийн тооцоогоор 400 мянган хүн эрүүл чийрэг, идэвхтэй амьдрахад хэрэгцээтэй илчлэг бүхий хоол хүнсээр бүрэн хангагдаж чадахгүй байна. Нөгөө талаас, хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд таргалалт нэмэгдсээр байгааг онцолжээ. Одоогоор Монгол Улсын хүн амын 70 хувь нь хот суурин газарт суурьшиж байна. 2050 он гэхэд 85 хувь нь хотод суурьшихаар тооцоолжээ. Засгийн газраас шим тэжээлт хоол хүнсэнд тэргүүлэх чиглэлээ хандуулж буй хөтөлбөр болон бодлогын хэрэгжилтэд хөрөнгө оруулах замаар тогтвортой хүнсний тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй байна гэж илтгэлд дурджээ.

Үзсэн: 1276

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна