Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд ойрын ирээдүйд нэгдэхээр төлөвлөж байгааг мэдээлэв


Densmaa 2019-10-16 11:10

2020 онд Нью-Йорк хотноо зохион байгуулах “Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс” 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байна

      НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн  орлогч П.Баасанхүү оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрээр Монгол Улс гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирснийг нотолж,  “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд ойрын ирээдүйд нэгдэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2020 оны бага хурлаас цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд бодит үр дүн авчирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж,  Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Ирэх 2020 онд Нью-Йорк хотноо зохион байгуулах “Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс” 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байна.

 

Үзсэн: 1023

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна