Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын махны салбар” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо


Densmaa 2019-10-16 11:10

Уулзалтыг Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн ахлав

       Энэ сарын 14-нд НҮБ-ын Женев дэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газарт “Монгол Улсын махны салбар” сэдэвт зөвлөлдөх уулзалт  боллоо. Энэ үеэр манай улсын махны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж махны үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтад тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүд, тэдгээрийг шийдэх арга зам, байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Уулзалтыг Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн ахалж, ХХААХҮЯ, Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Байгаль орчны байгууллага, НҮБ-ын Европ дахь эдийн засгийн комисс болон Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчид оролцсон байна.

Үзсэн: 1365

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна