Дэлхийн ГранПрид “Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүллээ
ОХУ-ын Нева багийг 14:12-оор хожиж шигшээд шалгарсан манай залуус Словений Пиран багийг 13:10-аар буулгаж авлаа
БНСУ-ын Чежүд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн ГранПрид “Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүллээ. ОХУ-ын Нева багийг 14:12-оор хожиж шигшээд шалгарсан манай залуус Словений Пиран багийг 13:10-аар буулгаж авлаа. Багууд өмнө нь 2017, 2019 онд хоёр удаа учраа таарч нэг нэг хожилтой байсан юм. Ийнхүү Монголын сагсан бөмбөгчид дэлхийн ГранПри тэмцээнд анх удаа аварга цол хүртлээ.
Үзсэн: 1489
Tweet