Шизүока мужаас 20-иод компани, ААН ирээд байна
Энэ удаа Монголоос 20-30 хүнийг авч ажиллуулах сонирхолтой ирсэн
Япон улсын Шизүока мужийнхан тус улсад ажиллах хүч авах хөдөлмөрийн яармагийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Хоёр орны бизнес уулзалтад оролцохоор Шизүока мужаас 20-иод компани, ААН ирээд байна. Уулзалтын талаар хөдөлмөрийн яармагийг Японы талаас зохион байгуулж буй мэргэжилтэн онцлохдоо “Япон улсад өнөөдрийн байдлаар гадаад улсуудаас өндөр мэргэжлийн, инженер-техникийн ажилтан ажилчид авч ажиллуулах хэрэгцээ их гарч ирж байна. Энэ утгаар гадаадаас ажиллах хүч авах ажлыг зохион байгуулж байна. Бид энэ удаа Монголоос 20-30 хүнийг авч ажиллуулах сонирхолтой ирсэн” гэдгээ тодотгов. Монгол залуучууд Японы Шизүока мужид очиж ажиллахад япон хэлний мэдлэг шаардагдана. Сонгосон залуусыг хэлний бэлтгэлд давтан сургах аж.
Үзсэн: 1015
Tweet