Энэтхэгийн Газрын тосны сайд Монгол Улсад айлчилна
Тэрээр, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцах юм
Энэтхэгийн Газрын тосны сайд Дхармендра Прадхан энэ сарын 8-нд Монгол Улсад айлчилна. Тэрээр, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцах юм. Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ боловсруулах ажил дууссан бөгөөд хугацаандаа буюу ирэх сард албан ёсоор танилцуулна. Дашрамд мэдээлэхэд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд Энэтхэг улсаас 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгоод буй юм.
Үзсэн: 1467
Tweet