Мэргэжилтэй ажилчид ус агаар мэт хэрэгтэй
Төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байхыг онцлов
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнөөр мэргэжлийн боловсролын салбарын хөгжил, багш нарын өмнө тулгамдсан асуудлын талаар санал солилцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгааг онцлов”. Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус агаар мэт хэрэгцээтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэсэн юм.
Үзсэн: 1009
Tweet