Монгол-Япон сургалтын эмнэлэг
Орчин үеийн техник технологиор тоноглосон, Японы менежментээр ажиллах монголын анхны сургалтын эмнэлэг
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн Монгол-Япон сургалтын эмнэлгийн амбулатори үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ. Нээлтийн үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока “Эмнэлгийн албан ёсны нээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүс хийсэн. Арван жилийн өмнө энэхүү эмнэлгийг барьж байгуулах ажил маш олон хүний хүч, хөдөлмөрөөр эхэлж байсан. Эмнэлгийг орчин үеийн техник технологиор тоноглосон, Японы менежментээр ажиллах монголын анхны сургалтын эмнэлэг юм.
Үзсэн: 1388
Tweet