WORLD PLUS аппликейшн
Монгол залуусын бүтээсэн WORLD PLUS аппликейшн өнөөдөр Японы Токио хотноо нээлтээ хийж байна
Монгол залуусын бүтээсэн WORLD PLUS аппликейшн өнөөдөр Японы Токио хотноо нээлтээ хийж байна. Энэхүү аппликейшн дэлхийд алдартай сэтгүүлүүдийг монгол, англи, япон, хятад, малайз, индонез гэсэн зургаан хэлээр үнэ төлбөргүй унших боломж олгож байгаа юм. Дижитал сэтгүүлийн салбарт тэргүүлэх тоглогч болохыг зорьж буй WORLD PLUS-д өнөөдрийн байдлаар алдарт Cosmopolitan, Harper's Bazaar, Asian scientist, The Peak, Home decor, Shape, CLEO Malaysia, Forbes Mongolia, Нийслэл guide, Asia mining зэрэг 78 сэтгүүл нэгдээд байна. “Хаана оршин суугаагаас үл хамааран дэлхийн оюуны сан хөмрөгтэй хөл нийлүүлэн алхах боломж нээгдлээ” гэж WORLD PLUS-ын залуус онцоллоо.
Үзсэн: 1312
Tweet