Монгол-Германы эдийн засгийн чуулган
Чуулганд манай улсад айлчилж буй тус улсын Бундестагийн гишүүн Др.Стефан Кауфманн “Инновац болон судалгааг төрөөс дэмжих нь” сэдвээр илтгэл тавьсан юм
Монгол-Германы эдийн засгийн чуулган “Эдийн засгийн өдөр” нэртэй боллоо. Чуулганд манай улсад айлчилж буй тус улсын Бундестагийн гишүүн Др.Стефан Кауфманн “Инновац болон судалгааг төрөөс дэмжих нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр Монгол, Германы эдийн засгийн харилцааг хөгжүүлэх орон зай байгааг онцолж байлаа. “Герман улс ДНБ-ийхээ гурван хувийг инновац болон судалгаа шинжилгээнд зарцуулдаг. Мөн энэ чиглэлээр багшлах мэргэжилтнийг төрөөс бэлтгэж байгаа. Бидний анхаарч буй чиглэл бол хиймэл оюун ухаан. Энэ нь эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх салбар болох учраас 100 гаруй багшийг бэлтгэж байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав илтгэлдээ “Монгол Улсын экспортын барааг бүлгээр нь хуваарилахад 86.6 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна. Манай бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ. Харин Европын орнууд 4.7 хувийг, Европын холбооны гишүүн улсууд 3.1 хувийг худалдан авдаг” гэж байв.
Үзсэн: 1126
Tweet